300 сая долларын хөрөнгө оруулсан нэг аж ахуйн нэгжид Казиногийн лиценз олгоно
Казиногийн тухай хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрээр “Би энэ Хуулийн төслүүд дээр сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд ажилласан. Макоа улсын төсвын орлогоо казиногоос олсон орлогоор бүрдүүлдэг. Тиймээс хуулийн зарим хэсгийг тэндээс авсан. 300 сая долларын хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид Казиногийн лицензийг олгоно. Энэ нь одоогийн ханшаар нэг их наяд төгрөг. Гурван жилийн дараа казиногийн өмчлөлийн 50 хувь нь Монгол Улсын Засгийн газарт шилжихийг зохицуулсан хууль баталсан. Казиногийн хуульд орлогын 40 хувийг албан татвар хэлбэрээр авахаар тусгасан. Хожигчдыг татахын тулд хожигчдоос татвар авахгүй” хэмээлээ.