Саванд суулгасан хүнсний ногоо

Саванд суулгасан хүнсний ногоо

   Цэцэглэгчдийн уран чадвараар борлуулалт сайтай зах зээл нээж байна. Хятадын Жянсү мужийн Шуян шяний Шиньхэ суурин нь цэцэгт модны үйлдвэрлэлийн онцгой суурин юм. Сүүлийн жилүүдэд тухайн нутгийн Шахэ тосгонд бие даан суулгац бойжуулах болон удирдуулах хэлбэрээр “онлайн + оффлайн” борлуулалтын загвар хэрэгжүүлж, үзэж сонирхох төдийгүй идэж болох жижиг улаан лооль, долоон өнгийн чинжүү зэрэг 10 гаруй төрлийн хүнсний ногоог саванд суулгаж орлого олж байна. Жилд сая гаруй саванд хүнсний ногоо суулган тарьдаг бөгөөд мэргэжлийн шууд нэвтрүүлгийн багийг ажиллуулан зарж, саванд суулгасан хүнсний ногооны  жилийн үйлдвэрлэл нь 10 сая юаньд хүрч, тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлжээ.

 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж: .people.com.cn
скачать dle 12.0