Юньнань Кайшия торгон нэхмэлийн парк хөгжил сайтай байна
Юньнань мужийн Кайшия торгон нэхмэлийн аж үйлдвэрийн парк нь Юньнань Дэхүн жөүгийн Лүнчуань шяний Жанфэн аж үйлдвэрийн паркт Жанфэн боомтын ойролцоо байрладаг. Мөн Юньнань Кайшия торгон нэхмэлийн аж үйлдвэрийн ХХК-иас барилгын болон ашиглалтын ажлыг хариуцдаг.
Торгон нэхмэлийн парк төсөл нь “Бүс ба зам”, “Хөдөө орон нутгийн сэргэн мандалт”, “Зөв оновчтой ядуурлыг бууруулах” зэрэг цуврал стратегийн хүрээнд Кайшия группийн торгоны аж үйлдвэрийн холбогдох хөгжлийн стратегитай хослуулан хэрэгжүүлж буй чухал төсөл юм. Мөн хөрөнгө оруулалтын төсөл нь Дэхун жөүгийн Лүнчуань шяний Засгийн газрын "Нэг шяний нэг аж үйлдвэр" болон Жэжян мужийн Кайшия группийн хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны төсөл юм.
Уг төсөл нь тус шяний 300.000 мү талбай бүхий ялам модны суурин болон хүр хорхой тэжээж, торго үйлдвэрлэж боловсруулахад суурилж, Жэжян мужийн Кайшия группийн улс орон болон дэлхийн хэмжээний дээд зэрэглэлийн торго нэхэх ээрэх бүхэл бүтэн үйлдвэрлэлийн сүлжээний давуу талуудад тулгуурлан уламжлалт үйлдвэрлэлийг технологиор чадавхжуулахаар үндсэн зорилго болгон ажиллаж байна. Торгон нэхмэлийн иж бүрэн аж үйлдвэрийн парк байгуулахад анхаарч, хувь хүний өрсөлдөх чадвар давуу талыг олон нийтийн хамтын ажиллагааны давуу тал болгон хувиргаж, улмаар торгоны нэхмэлийн үйлдвэрлэлийн үндсэн өрсөлдөх чадварыг бүрдүүлэх болно.
Тус группээс гаргасан торгоны нэхмэлийн үйлдвэрлэлийн сүлжээг даяаршуулах төлөвлөлтийн ерөнхий шаардлагын дагуу гадаадад түгээх цэгүүдийн худалдааны тарифын давуу талыг бүрэн ашиглахын тулд Юньнань мужийн Кайшия торго нэхэх ээрэх парк төслийг торго ээрэх бүхэл бүтэн үйлдвэрлэлийн сүлжээг Зүүн өмнөд Ази, Энэтхэгийн далай руу чиглүүлэх стратегийн гүүрэн гарц болгохоор байрлуулж байна.
Одоогийн байдлаар аж үйлдвэрийн гинжин хэлхээний төлөвлөлтийн төсөл эмх цэгцтэй явагдаж байгаа бөгөөд Мьянмарын Лекки хотын хилийн чанад дахь үйлдвэр ажлын эхний шатандаа оров. Энэ нь голчлон сүлжмэл, нэхмэл болон эмнэлгийн нэхмэлийн бүтээгдэхүүнийг хамарч байна.
Найруулагч: | Т.БУЯНХИШИГ |
Эх сурвалж: | СМТ |