”Тэрүүн” сүүн бүтээгдэхүүн боловсруулах хоршоотой танилцлаа

”Тэрүүн” сүүн бүтээгдэхүүн боловсруулах хоршоотой танилцлаа

”Тэрүүн” сүүн бүтээгдэхүүн боловсруулах хоршоотой танилцлаа.

 

   Хорчин баруун гаран өмнөд хошууны Улаанмод суурин нь элдэв бохирдолгүй, цөлжилтгүй, уултай устай, байгаль экологийн тэнцвэртэй бэлчээрийн ховорхон нутаг юм. Нутгийн иргэд үхэр үржүүлж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна.

   Жиньхуа 2020 онд сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор Хорчин баруун гаран өмнөд хошууны “Тэрүүн” сүүн бүтээгдэхүүн боловсруулах мэргэжлийн хоршоог байгуулжээ.

   - Сүү бол үнэт эрдэнэ. Хурууд, өрөм, цөцгийн тос хийж болно. Тэр ч байтугай үлдэгдлийг нь огт хаялгүй бусад төрлийн бүтээгдэхүүн хийж болно гэж тэрээр ярьж байна.

   Нийт 15 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Эхэндээ тэрээр хөршүүддээ борлуулдаг байсан бол одоо жуулчдад худалдаалах зэргээр борлуулалтаа нэмэгдүүлсээр байна.

   Одоо тус хоршоо өдөрт 900 литр сүү боловсруулах хүчин чадалтай болж, жилд 3 тн гаруй хурууд, 3000 гаруй ширхэг өрөм үйлдвэрлэж байна. Жилийн цэвэр орлого 300 мянга гаруй юаньд хүрчээ.

   Үндэсний уламжлалт цагаан идээний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс орон нутгийн захиргаанаас 1 сая 350 мянган юань, Өвөр Монгол Бээжингийн эдийн засгийг дэмжих сангаас 300 мянган юань гаргаж, Жиньхуа өөрөөсөө 250 мянган юанийн хөрөнгө босгож, 450 ам.метр талбай бүхий үйлдвэрийн барилга барьжээ.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР
Найруулагч: Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
скачать dle 12.0