Дэлхийд хүнсний хомсдолд орсон хүний тоо 345 сая болжээ
НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөрийн удирдлага 8-р сарын 24-нд мэдээлснээс үзэхэд цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, Орос Украины мөргөлдөөн зэрэг хүчин зүйлээс болж дэлхийд хүнсний хомсдолд орсон хүний тоо 345 сая болж, нэмэгджээ.
Тодруулбал Йеменийг багтаасан Ойрх Дорнод ба Хойд Африкийн орнуудад хүнсний хомсдол маш ноцтой түвшинд хүрээд байна. Орос Украины мөргөлдөөн дэгдсэнээс үүдэн тус хоёр орны хүнсний экспортын хэмжээ буурч, мөн дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн зэрэг нөхцөл байдлын улмаас зарим орны хүнсний аюулгүй байдлыг улам хурцдуулсан аж.
“Ноцтой байсан хүнсний хомсдол улам ноцтой болсоор байна” гэж Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ахлах эдийн засагч Ариф Хуссейн дүгнэсэн байна.