Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хоёр иргэнийг саатуулжээ

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хоёр иргэнийг саатуулжээ

Нийслэлийн цагдаагийн шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид 2022 оны 08 дугаар сарын 16-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2-р хороо Барилгачдын талбай орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ сэжиг бүхий тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 20 орчим насны 2 иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсныг таслан зогсоож Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
 Нийслэлийн цагдаагийн газраас "Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ах дүүсдээ хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулан, анхаарал халамжаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэдээс хүсч, сэрэмжлүүлэг хүргэсэн байна.
скачать dle 12.0