“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн мэргэжилтнийг хар тамхины хэргээр баривчилжээ
Хэргийн газраас эд мөрийн баримтаар метафемин буюу химийн аргаар гаргаж авсан "мөс" гэх бодис, 18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлэн авсан байна. Түүнчлэн дээрх этгээдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ.
Дээрх бүлэг этгээдүүдийн дунд “Эрдэнэс Монгол” төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлэв. Сэжигтэн Э-ийн аав Монгол Улсын шүүх байгууллагад олон жил ажилласан нэгэн бөгөөд иргэний хэргийн шүүхэд ерөнхий шүүгчээр ажилладаг аж. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.
Medee.mn