Хар тамхины хэргээр саатуулагдсан Эрүүл мэндийн Дэд сайдын охиныг суллажээ

Харин энэ удаад дээрх сэжигтэн нь үйлдэл дээрээ баригдсан бөгөөд шалгалтын явцад метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон тухай эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Тэгвэл мөрдөн байцаагчийн эрхийн хүрээнд түүнийг саатуулах хугацаа дууссан учир өнөөдөр /2020.01.14/ сэжигтэнг батлан даалтад гаргахаар болж, сулласан тухай эх сурвалж мэдээллээ.
Ж.Бат
Эх сурвалж: Guren.mn