НӨАТ: Гурван саяын 3 азтан тодров

НӨАТ: Гурван саяын 3 азтан тодров

 

НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлоор гурван сая төгрөгийн 3 азтан тодорлоо. Энэ удаагийн тохиролд энэ оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 30.2 сая баримтыг хамруулснаас:

  • 3 сая төгрөгийн 3,
  • 1.5 сая төгргийн 21,
  • 500 мянган төгрөгийн 294,
  • 100 мянган төгрөгийн 2740,
  • 30 мянган төгрөгийн 27.275 баримт тохиролд таарав.

Энэ удаа зарлаад байсан 20 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 18645636 байсан талаар Татварын ерөнхий газраас мэдээлэв.


скачать dle 12.0