НӨАТ: 10 САЯ ТӨГРӨГИЙН ГУРВАН АЗТАН ТОДОРЛОО
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр/11.18/ явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 10 дугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 22,594,588 баримт хамрагдсанаас:
- 10 сая төгрөгийн 3
- 5 сая төгрөгийн 24
- 1 сая төгрөгийн 219
- 200 мянган төгрөгийн 1994
- 50 мянган төгрөгийн 20484 баримт тохиролд таарч, нийт 22724 иргэн азтан боллоо.
Харин супер азтан тодроогүй байна.