4 сартай Э.Тэмүүжин, 2 настай А.Танхилуун нар “Витамин ₮” урамшуулалт аяны эхний тохирлын хамгийн бяцхан азтануудаар тодорлоо

4 сартай Э.Тэмүүжин, 2 настай А.Танхилуун нар “Витамин ₮” урамшуулалт аяны эхний тохирлын хамгийн бяцхан азтануудаар тодорлоо

Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны эхний тохирлыг өнгөрөгч Баасан гарагт Ikon News сайт болон Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулснаар эхний 12 азтан тодорч, ухаалаг утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичгийн эзэд боллоо. 
 
 
 
Урамшуулалт аяны эхний тохиролд олон бяцхан азтанууд тодорсны дотор 4 сартай Э.Тэмүүжин болон 2 настай А.Танхилуун охин юм. Тэд И-март худалдааны төвөөс худалдан авалт хийх азтанаар тодорчээ. Азтан болсон азтай багачуудын ээж аав нь хүүхдийнхээ ирээдүйд зориулан хүүхдийн хадгаламжид нь идэвхтэй хуримтлуулдаг тухай хуучилж байсан юм. 
 
 
 
Харин эмч мэргэжилтэй Ч.Лхамсүрэн гуай хадгаламжийн аян зарлагдсан өдөр хадгаламжаа сунгуулснаар нэг сугалааны эрхтэй болж, түүгээрээ эхний тохирлын хонжвор болох цахилгаан скүтерийн азтан болсон байна. Тэрээр “Өнгөрсөн сарын 20-нд хадгаламжийн маань хугацаа дуусахаар нь банк орж сунгуулсан юм. Тэгтэл тэр өдөр Голомт банкнаас хадгаламжийн урамшуулалт аянаа мөн эхлүүлсэн байжээ. Хадгаламжаа сунгуулаад нэг сугалаатай болсноор цахилгаан скүтерийн азтан болсондоо маш их баяртай, их билгэшээж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 
 
 
Урамшуулалт аян 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд харилцагчид шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгох юм.  
Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд 2020.10.10 болон 2020.12.26-ны өдрүүдэд тохирлыг шууд дамжуулан тодруулна. Харин бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар энэ оныг дуустал нийт 10 удаагийн live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын 10 ш эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба аяны туршид 122 азтан тодрох юм. 
 
 
Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд: 
https://loyalty.golomtbank.com/mn/ вэб хуудасны “Урамшуулалт аян - Хадгаламж” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой. Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.• Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 
 
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.golomtbank.com/content/303?m / дарж танилцаарай. 
скачать dle 12.0