Ерөнхий сайд Г.Занданшатар “Шивээ Овоо” уурхайд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Ерөнхий сайд Г.Занданшатар “Шивээ Овоо” уурхайд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Ерөнхий сайд Г.Занданшатар “Шивээ Овоо” уурхайд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.08.16/-нд “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд ажиллажээ.

Уурхай нь монгол геологич, инженерүүдийн бүтээсэн стратегийн ач холбогдолтой хүрэн нүүрсний орд бөгөөд улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28%, “ДЦС-4” ТӨХК-ийн 50%, Амгалан дулааны станцын 80%-ийн нүүрсний хэрэглээг хангадаг. Энэ онд 2.5 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 60 гаруй хувьтай биелсэн байна.

Уурхай 35 жилийн түүхэнд 45 сая тонн нүүрс олборлож борлуулсан бөгөөд өр төлбөр, дизель түлш, тэсрэх бодис, вагон нийлүүлэлтэд хүндрэл үүсжээ.

Мөн 7 жилийн өмнөөс хөрсний гулсалт үүсэж, 1 км урт, 5–35 метрийн өргөнтэй ан цав бий болсон тул олборлолтыг түр зогсоож, хагарал тэлэхээс сэргийлжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайг ашигтай, тогтвортой ажиллуулахад хүний оролцоо чухал болохыг онцлоод, ажилтнуудыг үе шаттайгаар гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өглөө.

Мөн уулын ажлын төлөвлөгөөг судалгаа, тооцоотой гаргах, техникийн шинэчлэл хийх, нөөцөө нэмэгдүүлэх, өр төлбөрийг барагдуулахыг компанийн удирдлагуудад даалгав.

Цаашид өндөр хүүтэй зээл авах, үр ашиггүй худалдан авалт хийхгүй байх, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах үйл явцыг нэгдсэн стандарттай болгохыг Ерөнхий сайд онцлов.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд бүх техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хүйтрэхээс өмнө дуусгах, шаардлагатай сэлбэг худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг “Шивээ Овоо” ХК болон “Эрдэнэс Монгол” нэгдэлд үүрэг болголоо.

Ирэх лхагва гарагт уурхайн танилцуулсан зарим асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

скачать dle 12.0