“Омикрон” коронавирусын бусад омгуудтай харьцуулахад уушгинд бага хор хөнөөл учруулдаг

“Омикрон” коронавирусын бусад омгуудтай харьцуулахад уушгинд бага хор хөнөөл учруулдаг


Вашингтоны Анагаах ухааны сургууль, Мадисон дахь Висконсины их сургууль, Токиогийн их сургуулийн хамтарсан Америк, Японы эрдэмтдийн хийсэн судалгааны урьдчилсан тайланд “Омикрон” нь COVID-19-ийн бусад омгуудтай харьцуулахад уушгинд хамаагүй бага хохирол учруулдаг талаар нийтлэгджээ.
Мэргэжилтнүүдийн олж мэдсэнээр “Омикрон” нь өвчний хүнд хэлбэрийн явцыг үүсгэдэг байна. Эрдэмтэд хулгана, шишүүхэй дээр хэд хэдэн туршилт хийсний үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. “Омикрон”-оор халдварласан амьтад ихэнх тохиолдолд өвчний хөнгөн шинж тэмдэгтэй байжээ.
Өмнө нь Кембрижийн Эмчилгээний дархлаа судлал, халдварт өвчний хүрээлэнгийн эрдэмтэд “Омикрон” омог уушгины эсүүдэд “Дельта” болон бусад хүнд төрлийн коронавирус шиг аюултай биш хэмээн мэдэгдэж байсан юм.
Мөн Өмнөд Африкийн Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн судлаачид болон Преториагийн их сургуулийн багийн дүгнэлтээс иш татан Telegraph сонин коронавирусын “Омикрон” омгийн нас баралтын түвшин өмнөхтэй харьцуулахад 75 хувиар бага байна гэж бичжээ.
скачать dle 12.0