Н.Ф.Гамалей төв омикрон вирусийн дээжийг хүлээж аваагүй
Шинээр бүртгэгдээд буй омикрон вирусийн олон тооны мутаци нь хүн энэ төрлийн вирусын халдвар авсан тохиолдолд хүндрэл болох хугацаа нь урт байх магадлалтай гэж. Н.Ф.Гамалей төвийн захирал Александр Гинцбург "ТАСС” агентлагт ярьжээ. Энэ нь бие махбодид дархлаа үүсэхэд илүү хугацааг бий болгоно гэсэн үг. Харин дельта вирус маш хурдан хугацаанд хүндэрдэг байна. Өнөөдөр дельта вирусийн үед ковидийн хөнгөн хэлбэрээс дунд болон хүнд хэлбэрт шилжихэд 3-4 хоног зарцуулдаг бол өмнө нь энэ үзүүлэлт 10-15 хоног байсан юм. Александр Гинцбург "Их мутаци нь илүү муу гэсэн үг биш.
Энэ нь түүний синцитиа \эсүүд нэг масс болох\ үүсэх чадварыг сулруулж, халдвар авсан үеэс уушгинд нэвтрэх хүртэлх шилжилтийн хурдыг багасгана гэдэгт би найдаж байна. Хэрэв энэ вирус нь дельта вирусийн өмнөх бүх хувилбаруудтай адил байвал санах ойн эсүүд ажиллаж, биднийг хамгаалах болно. Өөрөөр хэлбэл, халдварлах чадвар илүү байсан ч, хүнд өвчний тохиолдлын тоо эрс буурах болно" гэжээ. Тэрээр цааш нь "Н.Ф.Гамалей төв омикрон вирусийн дээжийг хараахан хүлээж аваагүй байгаа. Түүнийг хүлээн авах үед хэд хэдэн параметрийн дагуу судлах шаардлагатай болно” гэв. Александр Гинцбург сүүлийн дүгнэлтдээ "Ямар эсрэг бие үүсдэг болох,"Sputnik V"-ийн нөлөөн дор үүссэн ийлдэс нь вирусыг саармагжуулах уу. Нөгөөтэйгүүр, энэ вирус нь халдвар авсан үеэс уушигны хүнд гэмтэл хүртэл хэр удаан үргэлжлэх вэ. Хэрэв энэ нь дельта шиг байвал сайн зүйл хүлээлтгүй. Бид дээж авхаар судлаж үзэх болно" гэж тэр дүгнэжээ.
З.Батцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин