"Амны хаалт зүүн, халдвартай хүнтэй 1.5 метрээс дотогш зайд харилцаж, ойрын хавьтал болсон ч өвчлөөгүй хэд хэдэн тохиолдол гарсан"
Улсын хэмжээнд байгаа коронавируст халдварын есөн голомтод нийт 408 хүн өвчилсөн гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.
Түүнчлэн улсын хэмжээний оношилгооны цэгүүдээр өнөөдрийн байдлаар 167,135 хүн шинжилгээ хийлгэхэд 118,986 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үлдсэн 48,149 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж буй бөгөөд тэдгээр иргэн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын гурван утсанд 6,451 хүн холбогдож зөвлөгөө, зөвлөмж авжээ" гэв.
Гэтэл амны хаалт зүүгээд 1.5 метр, түүнээс дотогш зайд тодорхой хэмжээгээр харилцсан ч өвчлөөгүй хэд хэдэн тохиолдол гарсан. Иймд амны хаалт бол коронавирусийн халдвар аас сэргийлэх гол арга юм.
Хоёр хүн хоёулаа амны хаалт зүүсэн тохиолдолд халдвараас 90 хувь хүртэл сэргийлнэ гэсэн эрдэмтдийн судалгаа бий" хэмээн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа мэдээлэв.
Эх сурвалж IKON.MN
"Оношилгооны цэгүүдэд очиж шинжлүүлсэн 118,986 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй"
Тэрбээр "Нийт есөн голомтод халдвар авсан 408 хүний ойрын хавьтлын 4,142 хүнийг хяналтад авч тусгаарлан, тандалт судалгааг хийж байна.Түүнчлэн улсын хэмжээний оношилгооны цэгүүдээр өнөөдрийн байдлаар 167,135 хүн шинжилгээ хийлгэхэд 118,986 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үлдсэн 48,149 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж буй бөгөөд тэдгээр иргэн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын гурван утсанд 6,451 хүн холбогдож зөвлөгөө, зөвлөмж авжээ" гэв.
"Хоёр хүн хоёулаа амны хаалт зүүсэн тохиолдолд халдвараас 90% сэргийлнэ"
Түүнээс гадна "ДЭМБ 15 минутын хугацаанд 1.5 метрээс дотогш зайд харилцсан хүн халдвар авах магадлалтай гэж үзэж буй. Үүнийг ойрын хавьтал гэж тодорхойлж байгаа.Гэтэл амны хаалт зүүгээд 1.5 метр, түүнээс дотогш зайд тодорхой хэмжээгээр харилцсан ч өвчлөөгүй хэд хэдэн тохиолдол гарсан. Иймд амны хаалт бол коронавирусийн халдвар аас сэргийлэх гол арга юм.
Хоёр хүн хоёулаа амны хаалт зүүсэн тохиолдолд халдвараас 90 хувь хүртэл сэргийлнэ гэсэн эрдэмтдийн судалгаа бий" хэмээн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа мэдээлэв.
Эх сурвалж IKON.MN