ЭМЯ: 678 хүний шинжилгээгээр "Ковид-19" халдвар илрээгүй

ЭМЯ: 678 хүний  шинжилгээгээр "Ковид-19" халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээлэл хийлээ. 
А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 30-нд 678 хүнд шинжилгээ хийхэдд коронавирус илрээгүй. Давтан шинжилгээнүүдээс мөн коронавирус илрээгүй.  Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн орж ирж батлагдсан 301 тохиолдлоос 295 буюу 98 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 29 хүн сувилалын ажиглалтад, 40 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 226 хүний ажиглалтад тандалтын хугацаа дууссан.
НИЙТ ШИНЖИЛГЭЭ:
-08.29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүн,
-08.11-нд Праг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 248 хүн /давтан/,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 44 жолооч,
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34 хүн,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн,
-Тусгаарлан ажиглах байруудад байгаа 87 хүн /давтан/,
-Тусгаарлан ажиглах байруудад ажиллаж буй 3 эмч, ажилтны шинжилгээнд халдвар илрээгүй байна.
 ХӨСҮТ-д нийт 27 хүн тусгаарлагдаж байна.
-Эдгээрээс 6 нь коронавируст халдвартай өвчтөн бөгөөд биеийн байдал хөнгөн оноштой байгаа юм.
- Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3429 хүн байна.
-Өчигдөр 301 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 328 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 301 бөгөөд эмчлүүлж эдгэрсэн 295 хүн байна. Үүнд:
- ХӨСҮТ-өөс сувилалын газруудад шилжсэн 29 хүн,
- Гэрийн тусгаарлалтанд шилжсэн 40 хүн,
- Ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 226 хүн байна.


скачать dle 12.0