ЭМЯ: Хоёр хүн эдгэрч, 709 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Өчигдөр 23:00 цагт Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор 147 хүн, өнөөдөр 09:00 цагт Истанбул-Улаанбаатарын онгоцоор 266 хүн тус тус ирсэн. Тэдгээр хүнд тандалт, судалгаа шинжилгээ хийх ажил яг одоо эхэлсэн . Манай улсад батлагдсан коронавирусийн 298 тохиолдлоос өнөөдрийн байдлаар 218 нь эдгэрээд байна. Хоёр хүн эдгэрч, 709 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 05-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 249 хүний давтан шинжилгээ, эн сарын 07-нд Шинэ Дели -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 179 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 49 хүний шинжилгээ, ажиглалтад байгаа есөн хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, тандалтын зорилгоор авсан зургаан хүний шинжилгээ, Замын-Үүд боомтоор энэ сарын 09-нд орж ирсэн 99 хүний шинжилгээ, энэ сарын 18-нд орж ирсэн 105 хүний шинжилгээ байна" гэлээ.