Коронавирус илүү АЮУЛТАЙ болж хувьсжээ

Коронавирус илүү АЮУЛТАЙ болж хувьсжээ

Данийн цусны төв болон Анагаахын хүрээлэнгийн судалгаагаар коронавирус хувьсахдаа илүү аюултай болж хувьссан тухай мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт тус улсад коронавируст “ковид-19” вирус усны булгад хувьсаж байгаа талаар мэдээлсэн юм.
Ингэснээр тус улсын булганы тоо толгойд нөлөөлөөд зогсохгүй, цаашид булгаас хүнд халдах илүү аюултай болж хувьссан байна.
Данийн үндэсний цусны төв энэ төрлийн халдвар авч, одоогоор бүртгэгдээд 12 хүний цусанд шинжилгээ хийж улмаар халдварлах хурд, шинж тэмдэг хүндрэх түвшин нь “ковид-19” вирусний үндсэн халдвараас илүү болохыг тогтоосон байна.
“Ямар ч байсан Дани улсад энэ төрлийн халдвар их хүнд тусна. Шинээр вакцин гарган авсан ч булгад хувьссан вирусийг устгаж чадахгүй байж болох юм. Дэлхий даяар халдварлавал хөнөөл нь их байх боломжтой” гэж Данийн үндэсний цусны хүрээлэнгийн халдвар өвчний тасгийн захирал Каре Мөлбак ярьжээ.
Одоогоор үүнтэй ижил судалгааг Скандинавын хойгийн бусад орнуудад эхлээд байна.
Дани улсын тухайд аюултай гэж үзсэн 15 сая булгыг устгалд оруулж, булгын арьс үйлдвэрлэлээ тодорхойгүй хугацаанд зогсоогоод байгаа юм.

Эх сурвалж: BGR
скачать dle 12.0