Нидерланд улс коронавирусийн халдвараас сэргийлж, 10,000 булга заазлах шийдвэр гаргажээ

Хамгаалалтын хувцас хэрэглэлтэй фермийн ажилтнууд хорт хийгээр утах аргаар булгануудыг устгахаар болжээ. Амьтны арьсаар хувцаслахын эсрэг тэмцдэг байгууллагууд энэ арга хэмжээг булганы фермүүдийг бүрмөсөн хаах боломж гэж үзэж байна. “Нидерландад гарсан тохиолдлыг харгалзан үзээд булганы фермүүдээ хаахыг энэ салбарт тэргүүлдэг дэлхийн 24 оронд бид уриалаад байна” гэж Humane Society International байгууллагын тэргүүн Клэйр Басс хэвлэлд ярьжээ. Тус байгууллагаас гаргасан мэдээллээр өнөөдөр Хятад, Дани, Польш улсууд булга үржүүлгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд жил бүр арьсыг нь ашиглах зорилгоор 60 сая орчим булга устгадаг гэнэ. Нидерланд улсад нийт 140 ферм ажиллаж, жил бүр 90 сая еврогийн арьс экспортлодог ажээ. Тус улсын засгийн газар булганы фермүүдийн хохирлыг нөхөн олгохоор болсон байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Reuters