Ямар ч үед дараалалгүйгээр үйлчилнэ

Ямар ч үед дараалалгүйгээр үйлчилнэ


Корона вирусийн тархалт их байгаа, хөл хориотой энэ үед ард иргэдээ хүнсээр хангах чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй Имарт хайпермаркетын зүгээс халдварт өвчинд өртөх магадлал хамгийн өндөртэй, эрсдэлт бүлэг болох өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилж эхэлсэн байна.

Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, 5ш-ээс доош бараатай үйлчлүүлэгчдэд үйлчилдэг тусгай кассыг салбар тус бүртээ ажиллуулдаг байсан бол энэ цагаас эхлэн зөвхөн тусгай касс гэлтгүй бүр кассаараа жилийн 365 хоног дараалалгүйгээр үйлчлэхээр болжээ.
 
Хөл хорионы энэ үеэр бага насны хүүхдээ олон хүнтэй газраар дагуулж явахгүй байх, мөн түүнчлэн дараалалгүй үйлчилгээтэй холбоотойгоор бусад үйлчлүүлэгчдээсээ дэмжин ажиллахыг уриалсан байна.скачать dle 12.0