Ц.Элбэгдорж өөрийгөө өндөр настан, жирэмсэн,нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй адил эрхтэй гэв үү?

Ц.Элбэгдорж өөрийгөө өндөр настан, жирэмсэн,нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй адил эрхтэй гэв үү?
Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн  өгсөн чиглэлийн дагуу 1000 иргэнээ БНСУ-с тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар болсон билээ. Ингэхдээ эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асан өөрийн Twitter хаягтаа:  "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээсэн байна.
Өөрөөр хэлбэл саяхан л би Х.Баттулгын дэглэсэн жүжгийн дүр болох гэж Монголд очихгүй хэмээн даналзаж байсан Ц.Элбэгдорж коронавирусын сургаар Монголд очихоор шийдсэн төдийгүй өөрийгөө өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон иргэдтэй адил "Нэн шаардлагатай иргэн" гэж үзэж буй ажээ.

С.Сарнай
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0