Монгол иргэн Өмнөд Солонгосын “Маллипу” далайн эрэгт живж амь насаа алджээ
БНСУ-ын Өмнөд Чунчонь аймгийн Тэ-ан "Маллипу" далайн эрэгт осол гарч, гадаадын иргэн живж амиа алдсан тухай тус улсын Дэжон Илбу цахим сүлжээнд мэдээлжээ.
Орон нутгийн мэдээллээр энэ сарын 1-ний өдрийн 14:27 цагт Маллипу далайн эрэг дээр 30 орчим насны иргэн А ухаангүй байдалтай олджээ. Түүнийг онцгой байдлын аврагчид ойролцоох эмнэлэгт хүргэсэн боловч амьсгал хураасан байна. А нь тус өдөр ажлын хамт олонтой зугаалахаар тус далайн эрэгт очсон байжээ.
Ослын нөхцөл байдлыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагаа явагдаж байна.