МӨС ЦӨМӨРСНИЙ УЛМААС ЖИВЖ АМИА АЛДЖЭЭ
Мөс цөмөрсний улмаас, нууранд живж амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг, Тэлмэн нууранд тус сумын харьяат иргэн Н живж нас баржээ.
Талийгаач нуурын захаар мотоциклтой зорчиж явсан бөгөөд мөс цөмөрсний улмаас живж, амь насаа алдсан бөгөөд талийгаач нь нас барах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. Хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.