БИЧИГ БАРИМТЫН ЗӨРЧИЛТЭЙ ХЯТАД ИРГЭД ХУУЛЬ БУСААР АЖИЛЛАЖ БАЙНА
Хятад улсын иргэд аяллын визээр Монгол Улсад орж ирчихээд хууль бусаар ажил хийх, мөн бичиг баримтын зөрчилтэй байж хөдөөгүүр явж алт ухах, хууль бус ажил хийх зэрэг зөрчлийг их гаргадаг байна.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Толбо сумын чиглэлийн зам барихаар орж ирсэн хаягтай, визтэй хятадууд Улаанбаатарт махны үйлдвэрт ажиллаж байсныг хууль хяналтын байгууллага илрүүлсэн байна.
Тэд бүгд бичиг баримтын зөрчилтэй байжээ.