Д.Амарбаясгалан: Нийслэлийнхэн энэ долоо хоногийн сүүлчээс хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна

Д.Амарбаясгалан: Нийслэлийнхэн энэ долоо хоногийн сүүлчээс хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна

Д.Амарбаясгалан: Нийслэлийнхэн энэ долоо хоногийн сүүлчээс хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гурилын үнэ, импортын талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Гурилын үнэ хямдарч байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймагт 50 кг-ын дээд гурил 65 мянган төгрөг болсон байна. Нэгдүгээр гурил нэг кг нь 1,180 төгрөгийн үнэтэй буюу 50 кг нь 59 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт гурилын үнийн энэ нөлөө мэдрэгдэж эхэлсэн.

Энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2,000 орчим тн гурил оруулж ирнэ. Тэгэхээр Улаанбаатар хотын хэрэглэгчид энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд хямд үнэтэй орос гурил хэрэглэх боломжтой, сонголттой болж байна. Мэдээж иргэд маань дотоодын гурилаа эсвэл импортын гурил худалдан авах нь сонголтын асуудал. Гол нь зах зээлд сонголт бий болгож өгч, өрсөлдөөний зарчмаар асуудлыг шийдэх нь гэж үзэж байгаа юм.  

Өнөөдөр Увс аймгийн Улаангом хотод нэг кг нь 1,180 төгрөгийн үнэтэй зарагдаж буй нэгдүгээр гурил Төв аймгийн Эрдэнэсант суманд 3,200-3,700 төгрөгөөр зарагдаж байгаа.

Иргэдийн дунд явуулсан социологийн судалгаагаар үнийн өсөлт хамгийн том дарамт болж байгаа нь харагдсан. Орон нутгийн түвшинд үнийн өсөлт дотор гурилын өсөлт нэгдүгээрт, дараа нь эм, эмийн бүтээгдэхүүн, гуравдугаарт нефть шатахуун, дөрөвдүгээрт бусад бараа бүтээгдэхүүн гэж эрэмбэлэгдэж байна.

Харин Улаанбаатарт хотод үнийн өсөлтөд мах, гурил, сүү багтаж байгаа юм. Тэгэхээр орон нутагт амьдарч байгаа иргэн 100 мянган төгрөгт нэг тор бараа бүтээгдэхүүн худалдаж авахад түүний 60-70 мянган төгрөг нь гурил, гурилан  бүтээгдэхүүнд зарцуулагдаж байна.

Гурилын үнэ хямдарвал гурилан бүтээгдэхүүний үнэ 50-60 мянган төгрөг болж хямдрах бүрэн боломжтой. Тиймээс дотоодын зах зээлд үнийн хөөрөгдөл бий болгоод байгаа суурь бүтээгдэхүүнүүдийн үнийн бууруулах бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байна" гэв. 

скачать dle 12.0