Төрөөс татаас авдаг хэрнээ гурилын үнээ огцом нэмжээ

Төрөөс татаас авдаг хэрнээ гурилын үнээ огцом нэмжээ

Төрөөс татаас авдаг хэрнээ гурилын үнээ огцом нэмжээ

 

Монголчуудын голлох хэрэглээний хамгийн эрэлттэй нь гурил болон хүнсний ногоо. Өнгөрсөн долоо хоногоос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ. Хүнсний зах, дэлгүүрүүдэд худалдан авалт сайжраагүй, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт багасч байгаа аж. Гурилын хувьд Улаанбаатар гурил үнэ нэмээгүй ч дээд гурил 9-11 сард үйлдвэрлээгүй. Харин "Алтантариа" үйлдвэр гурилын үнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард нэмжээ. Мөн "Хурх" гурилын үнээ кг тутамд 300 төгрөгөөр нэмсэн байна.

Худалдаачдын хэлж буйгаар энэ жил хоёр дахь удаагаа гурилын үнэ нэмэгдэж байгаа гэлээ. Тэд "Гурил үйлдвэрлэгчид үнэ нэмэгдэж байгаа талаар мэдээлэхдээ “Засгийн газар улаанбуудайг өндөр үнэтэй өгч байгаа учраас бид гурилын үнийг үе шаттай нэмэгдүүлнэ. Одоогоор 200-400 төгрөгөөр нэмсэн ч бидэнд ашиг байхгүй байгаа учраас дахиад нэмнэ” гэсэн хариултыг өгч байгаа. Бид шагийн үнээр 55 мянган төгрөгөөр зарж байна. Бүх л гурил шагийн үнэ болчихсон.Үйлдвэрээс нэмээгүй хэр нь гэрээтүүдээс л нэмээд байх шиг байна. Дээд гурил тасраад хоёр сар болж байна" гэх хариултыг өглөө.

 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ховд аймагт нэг шуудай гурил 125 мянган төгрөгийн үнэтэй байна.  Өчигдөр би Новосибирскт суудаг нэг бизнесмэнээр дамжуулж, гурилын үнийг бүгдийг нь судаллаа.  Ховд аймагт тэндээс бол шуудай гурил 58 мянган төгрөгөөр ирэх нь ээ.  Гадаадаас гурил авахыг хаачихаад зөвхөн монголоос дотоодын гурил ид гэж хэлдэг. Гэвч үнэ нь дийлдэхээ болилоо.  Ийм байж болох юм уу.  Ард иргэд 60 мянган төгрөгөөр гурил авах боломжтой байхад 120 мянган төгрөгөөр авч ид гээд дарамтлаад байдаг төр байж болохгүй. 2022 онд 500 мянган төгрөгийн тэтгэврээр 10 шуудай гурил авдаг байсан бол өнөөдөр дөрвөн шуудайг авч байна.   Ахмадуудын тэтгэврийг нэмлээ гэчихээд гурил хүнсээр нь эргээд халаасыг нь суйлаад байж болохгүй.  Тэр гурилынхаа экспортыг нээчих л дээ.  Төрөөс баахан татаас авна.  Тэгээд хямдхан гурил үйлдвэрлэж чадахгүй.  Ард иргэд тэр хэдэн гурил буудайн үйлдвэрүүдийн захирлын халаасыг яагаад түнтийлгэх ёстой юм. Зах зээлийнхээ журмаар өрсөлдөөд л яв л даа" хэмээн өнгөрсөн сард хатуухан хэлж байлаа. 

Тэгвэл төрөөс татаас авдаг гурилын үйлдвэрүүд үнээ өмнө нь 50-100 төгрөгөөр бага багаар нэмдэг байсан бол энэ удаад гурилын үнэ кг тутамдаа 200-600 төгрөгөөр огцом нэмэгдсэн нь худалдаачид төдийгүй иргэдэд ч маш хүндрэлтэй байдал үүсгэв Тодруулбал, 25 килограммын гурил 5000 төгрөгөөр нэмэгджээ. Үүнийг дагаад талх, нарийн боовны үнэ хоёр өдрийн дотор нэг уут нь 2000 төгрөгөөр өсжээ. 

Баруун аймгуудын тухайд 50 кг гурил 120-125 мянган төгрөг байгаа бөгөөд үнийг буулгаж өгөх, хил залгаа боомтуудаар импорт хийх эрх зүйн орчинг бүрдүүлж, гаалийн албан татвараас чөлөөлж өгөх хүсэлтийг ч аймгийн удирдлагууд нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд өгсөн байна.

скачать dle 12.0