Нурууны өвчнөөс сэргийлж, 90 хэмийн дүрэм баримтлаарай

Нурууны өвчнөөс сэргийлж, 90 хэмийн дүрэм баримтлаарай

Нурууны өвчнөөс сэргийлж, 90 хэмийн дүрэм баримтлаарай

 

Оффисын ажил эрхлэн, өдрийн турш ширээний ард суудаг хүмүүс нурууны өвчтэй болох эрсдэл хамгийн өндөр байдаг. Судалгаагаар нурууны өвчлөлийн шалтгааны 75 хувь нь компьютерын ширээний ард буруу суух зуршлаас үүдэлтэй гэнэ. Харин үлдсэн 25 хувь нь гаднын нөлөө, гэмтэл зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь удаан хугацаанд буруу суусны улмаас нуруунд ирэх ачаалал нэмэгдэж, улмаар нурууны суулттай болж, үе мөч шохойжиход хүргэдэг байна. Иймд суугаа ажил эрхэлдэг хүмүүст зориулан нуруугаа хамгаалах энгийн зөвлөгөө хүргэе.

•90 хэмийн дүрмийг баримтлаарай. Хөлөө газарт хүргэж, 90 градусын өнцөг үүсгэн, өвдгөө нугалж, тохойгоо ширээн дээр бүтэн тавьж суугаарай. Хөлөө ачиж суусан тохиолдолд нуруу, өвчүүний ясанд ирэх даралт нэмэгдэж, жигд бус, тэнцвэргүй болдог аж. Улмаар нурууны суулттай болох эрсдэл нэмэгддэг юм байна. Мөн цусны эргэлтийг хааснаас үүдэн хөл бадайрч, вений судасны үрэвсэлтэй болох аюултай гэнэ.

• Биед тухтай, нуруунд тулгуур болох сандал сонгох хэрэгтэй. Хэрэв таны сандал хэт том, суухад тухгүй бол нуруундаа тааруулж, дэр хийгээрэй. Ингэснээр нуруу мурийж, суулттай болохоос сэргийлэх юм. 

•Таны нуруу чилж өвдлөө гээд бөгтийж, эсвэл хүзүү хэсгээрээ сандлаа налж суухаас зайлсхий. Энэ нь эхэндээ тухтай мэт санагдах ч удаан хугацаанд үргэлжилбэл нуруу хөшиж, шохойжиход хүргэдэг гэнэ.

•Нуруугаа цэх, толгойгоо дээш болгож суугаарай. Ингэхдээ нүдээ аниад нээхэд компьютерын дэлгэц яг нүүрний тань өмнө байх ёстой гэдгийг бүү мартаарай.

•Хэдийгээр та зөв сууж байгаа ч хөдөлгөөнгүй байх нь булчинг чангалж, цусны эргэлтийг удаашруулдаг аж. Тиймээс 45-60 минут тутамд босож, алхаж, эсвэл сунгалтын дасгал хийж биеийн чилээгээ гаргаж сураарай. Энэ нь нуруу болон хүзүүний булчингуудыг амрааж, өвдөлтөөс сэргийлэхэд тустай.

скачать dle 12.0