Хоёр байшинд нийт 12 хүн байснаас таван иргэн аврагджээ

Хоёр байшинд нийт 12 хүн байснаас таван иргэн аврагджээ

 

Энэ үеэр өнгөрсөн шөнө гарсан гал түймрийн талаар "Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд гал түймэр гарсан. Галын дуудлага 03:48 цагт мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангиас 3 км-ийн зайтай байсан. Анги хугацаа түргэн шуурхай очсон. Хүний бөх унтаж байдаг 3-4 цагийн хооронд гарсан учир гал гарч газар авсан байна.

Галын мэдээлэл хожуу ирсэн. Нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажилласан. Гал түймрийг унтраахад 2 цаг 30 минутын хугацаа зарцуулсан. Нийслэлийн Онцгой байдлын 30 албан хаагч, 4 автомашин ажилласан. Гал түймрийг бүрэн унтраагаад СХД-ын цагдаагийн хэлтэс рүү хэргийг хүлээлгэн өгсөн.

Одоогоор Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс холбогдох шинчээж, бүртгэгч нар хэргийг газар үзлэг хийхээр ажиллаж байна. Галын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна. Мансарт, задгай гражтай өвлийн байшин байсан. Ойролцоо 3-4 метрийн зайтай байшин руу гал тархсан байсан.  Хоёр байшинд нийт 12 хүн байсан. Гал түймрээс 5 иргэн аврагдаж гарснаас 7 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан"  гэв.  Сүүлийн үед гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх болсон иймд ард иргэдийг сэрэмжтэй байхыг сануулж байна.

 

скачать dle 12.0