Автомашин шатаж гурван хүн түлэгджээ

Автомашин шатаж гурван хүн түлэгджээ

Автомашин шатаж гурван хүн түлэгджээ

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр буюу /2023.04.09/-ний өдрийн 16:49 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн С /51 настай, эрэгтэй/, иргэн Г /40 настай, эрэгтэй/, иргэн Г /43 настай, эрэгтэй/ нар түлэгдсэн байсныг нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

скачать dle 12.0