Суудлын автомашин дотор нэг настай хүүхэд түгжигдсэн байсныг гаргаж өгчээ
Кроун загварын суудлын автомашин дотор нэг ой, 3 сартай хүүхэд түгжигдсэн байсныг онцгой байдлын алба хаагчид 29 минут ажиллан хаалгыг нь онгойлгон гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг дахь “Цогтжавлан-2” хүнсний дэлгүүрийн автомашины зогсоол Бага насны хүүхэд суудлын автомашин дотор түгжигдсэн тухай дуудлага есдүгээр сарын 22-ны өдөр иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Н-ын Кроун загварын суудлын автомашин дотор И /1 ой, 3 сартай, эрэгтэй/ түгжигдсэн байсныг 29 минут ажиллан хаалгыг нь онгойлгон гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.