СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг айлын таван хүн гэртээ шатаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг айлын таван хүн гэртээ шатаж амиа алджээ

Нэг айлын таван хүн гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний 05.54 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06.12 цагт очмж 30 минут ажилласны эцэст галыг унтраажээ.
Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 57 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Д, 31 настай эмэгтэй О, 10 настай С, нэг сартай нярай галд өртөж нас баржээ. Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. 
скачать dle 12.0