АЛБА ХААГЧИД ЦОЛ НЭМЛЭЭ

АЛБА ХААГЧИД ЦОЛ НЭМЛЭЭ

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын Б/615 дугаар тушаалаар алба хаагчдад цол олгох арга хэмжээ өнөөдөр боллоо.Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Дэд хурандаа цолоор ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч М. Хаш-Эрдэнэ, НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч В.Батсайхан, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, хошууч Ж.Тэрбиш, Орон зайн мэдээлэл технологийн тасгийн дарга, хошууч Д.Содномрагчаа нарын 6 алба хаагч,

Хошууч  цолоор,  НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Мягмаржав, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Э.Энх-Амгалан, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн орлогч, ахмад Р.Баянжаргал, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтрах, аврах 10 дугаар ангийн орлогч, ахмад В.Мөнхдэлгэр, “Аврагч” биеийн тамир-техник спортын хорооны дасгалжуулагч, ахмад Ч.Энхтүвшин, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ерөнхий зохицуулагч, ахмад П.Ган-Эрдэнэ нарын 9 алба хаагч,

Ахмад цолоор, Гамшгийн шуурхай удирдлагын газрын  мэргэжилтэн, ахлах дэслэгч М. Мөнгөнбаръяа, Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын  ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Ц.Бямбацогт, мөн газрын  мэргэжилтэн, ахлах дэслэгч Ц.Онон, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Отгонболд, мөн газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Наранцацрал, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирлагын хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч З. Мөнх-Од нарын 12 алба хаагч,

Ахлах дэслэгч цолоор, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Отгон,НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч П.Чинзориг, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч Н. Наранзул, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г. Төмөрчөдөр, мөн ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогтсайхан, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Э. Энхбаатар, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн мэргэжилтэн, дэслэгч Д.Ариунзаяа, Үндэсний аврах бригадын Сургалт соёл хүмүүжлийн албаны эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Г.Чинболд,  Хөгжмийн салбарын Үлээвэр хөгжмийн бүлгийн дарга-хөгжмийн удирдаач, дэслэгч Д.Есүнхэй, Уул уурхайн аврах ангийн Тусгай чиг үүргийн бүлгийн дарга, дэслэгч Б. Идэрбат нарын 20 алба хаагч,
 
Дэслэгч цолоор, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн мэргэжилтэн З. Солонго нарын 10 алба хаагч,
    Дэд ахлагч цолоор,  Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин Ц. Амархүү нарын 5 алба хаагч нарын 62 алба хаагч шагнууллаа.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, ахмад О.Мөнхбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Б. Баттогтох, НОБГ-ын Баянзүрх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Энхээ, Багахангай дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Г.Ганзориг, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч В.Энхтүвшин, тус ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Т.Баярдэлгэр, Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, дэд хурандаа С.Гантулга,Үндэсний аврах бригадын Засварын салбарын гагнуурчин М.Ганзориг, Улаанбаатар хот дахь “Обьект-03” салбарын харуул Ц.Мөнхболд, “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны жижүүр С.Төмөр, Дотоод хэргийн их сургуулийн ОБС-ийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн багш, хошууч Г.Хатанбаатар нарын 34 алба хаагчийг шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0