Дэлхийн банк: Эдийн засагт "алдагдсан 10 жил" нүүрлээд байна
Өсөлтийн хурд саарч байгаагаас даяарчлалын эдийн засагт “алдагдсан 10-аад жил” ирнэ гэсэн дүгнэлтийг Дэлхийн банк гаргажээ.
Инфляцыг хөөрөгдөөгүй өсөлтийн дээд хурд 2030 онд гурван арван жилийн доод хэмжээндээ хүртэл буурна гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл 2022-2030 онд дундаж өсөлт 2,2 хувьтай байх юм.
Сүүлийн гучин жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн хөгжил дэвшлийг баталгаажуулсан бараг бүх хүчин зүйл эрчээ алдаж байна гэж тус байгууллага тэмдэглэжээ.