2019 ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

2019 ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

Дэлхийн банк (ДБ)  ойрын жилүүдийн дэлхийн эдийн засгийн прогнозыг бууруулжээ. Тийнхүү дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)  3%-иар биш, 2,9%-иар өснө гэдгийг шинжээчид тооцоолсон байна. 2020 он гэхэд энэ үзүүлэлт 2,8% болж буурах ажээ. 

Дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй бүх зах зээл уналтад өртөнө гэж судалгаанд дурдсан байна. “Түүхий эд экспортлогч орнуудад эдийн засгийн өсөлт түрүүнд нь таамаглаж байснаас доогуур байх төлөвтэй байгаа бөгөөд харин түүхий эд импортлогч орнуудад энэ үзүүлэлт  удааширна. Байдал дордох эрсдэл илүү их их байна” гэж ДБ-ны сайтад бичжээ.

Ази тив өсөлтийн тэргүүлэгчдийн эгнээнд урьдын адил явж байна

Өмнөд Азийн эдийн засаг бусдаас илүүтэй, тодруулвал 2019 оноос 2020 онд жилдээ тус бүр 7,1%-иар өснө гэдэгт илтгэл зохиогчид итгэлтэй байна. Хятадын ДНБ 6,2%, Бангладешийнх 7%, Индонезийнх 5,2%-иар өснө. Дурдсан энэ бүх бүс нутгийн хувьд өсөлтийн хурдац удааширч байгааг  эдгээр үзүүлэлт харуулж  байна.

Харин Энэтхэгийн хувьд байдал өөр байх бөгөөд тус орны ДНБ ойрын гурван жилд 7,5%-иар  өсч болох юм гэдэгт ДБ-ныхан итгэлтэй байна. Энэ эрчим нь Энэтхэгийг манай гарагийн хамгийн их түргэн хөгжиж буй эдийн засагтай орон болгох ажээ. Өмнөх гурван жилд Энэтхэгийн ДНБ 6,7-7,3% хувиар өссөн юм. 

Европ, АНУ-ыг юу хүлээж байна вэ?

АНУ-ын эдийн засгийн өсөлт 2018 онд 2,9% байсан бол, 2019 онд 2,5%, харин дараа нь 2020 онд 1,7% болж удааширна гэж судалгааны материалд өгүүлжээ.  2017 онд 2,4%, 2018 онд 1,9%-иар  өссөн еврогийн бүсийн  эдийн засаг  зогсонги байдалд орж, жилдээ 1,3-1,6%-иар л өснө гэж ДБ үзэж байна. 


С.Индаскачать dle 12.0