Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын бэртэл, гэмтлийн улмаас яаралтай заалтаар мэс засалд орсон гэв
Хотын дарга Д.Сумъяабазар халтирч унасны улмаас яаралтай хагалгаанд оржээ гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул "Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар спортын бэртэл, гэмтлийн улмаас яаралтай заалтаар 2023 оны 2 дугаар сарын 1-нд мэс засалд орсон.
Иймд хувь хүний эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэж, буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" хэмээн залруулга гаргажээ.