Д.Сумъяабазар: Хотын өмнөх дарга нарын шуналаас болж Яармагийн түгжрэл толгойны “өвчин“ болоод байна
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түүний албан тушаалыг хашиж байсан өмнөх хотын дарга нарыг шүүмжиллээ. Тодруулбал, "Яармаг орчмын нэгдсэн төлөвлөлт дээр том алдаа гаргасан. Шинэ хотын төв (Land Mark)гэж олон жил хадгалж байсан газраа буруу төлөвлөж эмх цэгцгүй болгосон. Тухайн үед хариуцаж байсан дарга нарын зах хязгааргүй шуналаас үүдэлтэй. Толгойны өвчин болж байна" хэмээн өөрийн цахим хаягтаа бичжээ.