Энэ сарын 09-11-нийг дуустал архи, согтууруулах ундаа зарахгүй
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ны өдөр явагдана. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргажээ.Тус захирамжид энэ сарын 9-11-ний өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. Мөн хугацаанд олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахгүйг үүрэг болгожээ.