Чех улс Монголын хууль бус цагаачдыг нутаг буцаахын тулд мөнгө төлнө

Хөтөлбөрт Афганистан, Энэтхэг, Ирак, Иран, Монгол, Нигери, Пакистан, Орос, Узбекистан, Вьетнамын иргэдийг хамруулах төлөвлөгөөтэй байгааг Чехийн хэвлэлүүд мэдээлжээ. Хууль бус цагаачдын нутаг буцах зардлын хэмжээнээс хамаараад нэг хүнд 40,000-100,000 крон (1,500-4,000 евро) оногдох гэнэ. Чехийн дотоод хэргийн яам уг хөтөлбөрт нийт 60 сая крон гаргаж байгаагийн дөрөвний гурвыг Европын Холбооноос санхүүжүүлэх ажээ.
Г.Тэмүүлэн