Финланд улс Саудын Арабад нийлүүлэх зэвсгийн экспортыг зогсооно

Финланд улс Саудын Арабад нийлүүлэх зэвсгийн экспортыг зогсооно

Саудын Арабад болон Арабын Нэгдсэн Эмирт улсад нийлүүлэх зэвсгийн экспортыг Финланд улс зогсоохоор төлөвлөж байна. Энэ тухай тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
"Энэ талаархи асуудлыг авч хэлэлцэхэд Йемен дэх хүмүүнлэгийн нөхцөл байдал түгшүүртэй байгааг онцгой анхаарсан. Зэвсгийн экспортын талаархи шийдвэрийг гаргахдаа Финланд улс Европын Холбооны шалгуурыг баримтлахаас гадна зэвсэг илгээх улсад хүний эрх дагаж мөрдөгдөж байгаа болон бүс нутгийн байдал аюулгүй, тогттвортой байгаад анхаарлаа хандуулна" хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн жил Финланд улс 106,4 сая еврогийн зэвсэг экспортолжээ. Финландын зэвсгийн экспортоор Саудын Араб 6 дугаар байрт орж байгаа бөгөөд тус улсад нийт 5,3 сая еврогийн зэвсэг илгээсэн байна.
Саудын Арабад зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэдгээ Европын хэд хэдэн улс тэр дундаа ХБНГУ, Норвеги болон Дани улс өмнө нь мэдэгдсэн байна. Саудын Арабад зэвсэг нийлүүлэхэд даруй хориг тавихыг  Европын холбооны улсуудад уриалсан тогтоолыг Европын парламент энэ сарын 14-нд баталжээ.   скачать dle 12.0