Б.Баасандорж: Нэр бүхий найман байгууллагын 507 тонн махнаас хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрсэн

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээллийг МХЕГ-аас өнөөдөр танилцуулав.

Мах бэлтгэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэлээд зөрчил илэрсэн. Зөрчил гаргасан байгууллагуудад хатуу арга хэмжээ тооцсон бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах дүгнэлтийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгож байгаа талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-ын дарга Б.Баасандорж хэлсэн юм.

Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар экспортлох эрхгүй буюу эрхээ хэтрүүлэн хэрэглэсэн аж ахуйн нэгжүүдийг илрүүлсэн. Экспортлох эрхгүйгээр долоон аж ахуйн нэгж 541.5 тонн мах бэлтгэсэн байна. Нэр бүхий долоон компани экспортлох эрхгүйгээр дулааны аргаар мах бэлтгэж агуулахдаа хадгалсан байгаа юм.

Түүнчлэн шинжилгээний дүнгээр найман аж ахуйн нэгжийн стандартын шаардлага хангаагүй 507.08 тонн мах илэрсэн. Хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрсэн учраас албадлагын арга хэмжээ авч 507.08 тонн махыг устгуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүллээ” гэсэн юм.
скачать dle 12.0