Хичээлийн хоцрогдол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэжээ

Хичээлийн хоцрогдол Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн гэжээ


Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Нийслэл, 21 аймгийн засаг дарга нартай уулзах үеэр ингэж мэдэгдлээ. Боловсролын салбарын эрх зүй, бүтцийн шинэчлэл, Боловсролын чанар, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах арга хэмжээ, Боловсролын чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, Боловсролын салбарын цахим шилжилт, Сургалтын байгууллагын орчин дахь хүүхэд хамгаалал, Боловсролын салбарын ёс зүй, Насан туршийн боловсрол, Боловсролын салбарын хөрөнгө оруулалт зэрэг 8 үндсэн сэдвээр мэдээлэл өглөө.
Насан туршийн боловсролын үйл ажиллагааг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажил хийгдээгүй, орон нутгийн зүгээс багш, удирдах ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, орон сууц болон бусад дэмжлэг үзүүлэх талаар аймаг, нийслэлийн аль алинд нь дорвитой ажил хийгдээгүй байгааг анхаарч ажиллах ёстой.
Мөн ёс зүйн алдаа гаргасан багш, ажилтнуудад хариуцлага хүлээлгэх тал дээр зарим аймгууд хангалтгүй ажилласаныг уулзалтын үеэр хэллээ.
скачать dle 12.0