‘’Монгол Билэг Оюун’’ сургуулийн багш нарын илтгэл дөрвөн төрөлд тэргүүлэв
БСШУСЯ, Боловсролын хүрээлэнгээс 2019-2020 оны хичээлийн жилийн илтгэлийн сэдвийг "СУРАЛЦАГЧДЫН ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ СУРГАЛТАД ХАРГАЛЗАХ НЬ-ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ДҮН" нэрийн дор зохион явуулав. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын дунд шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж, улмаар дүүргийн нийт сургуулиудаас нийслэлд өрсөлдөх илтгэлүүдээ тодруулав.
Шилдэг илтгэлийн уралдаанд ‘’Монгол Билэг Оюун’’ олон улсын хөтөлбөртэй сургуулийн багш нар өндөр амжилт үзүүлж, хими, биологи, нийгмийн ухаан, англи хэлний багш нарын багууд тус бүр салбартаа тэргүүн байр эзэлж, дараагийн шат буюу нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын багш нартай илтгэлээрээ өрсөлдөх эрхээ авсан байна. Энэ нь ‘’Монгол Билэг Оюун’’ сургуулийн удирдлага, багш хамт олны идэвх чармайлт, уйгагүй хөдөлмөр, нөхөрсөг, багаар ажиллах ур чадварыг харуулсан шалгуур амжилт юм.