Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан зарлагджээ

Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан зарлагджээ

Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг  зарлажээ. Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны зохион байгуулагч байгууллагаар “Чимид” сан, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйт ёс” сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан “Легалдата” ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ. Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв: “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн асуудал”-ын хүрээнд байх юм байна. Шилдэг илтгэлийн уралдааны дүн ирэх оны нэгдүгээр сарын 13-нд болон Ардчилсан Үндсэн хуулийн өдрийн өмнө буюу 2019 оны нэгдүгээр сарын 8-нд гарах ажээ.
Эх сурвалж: ac.mnскачать dle 12.0