ТЦА: Шинийн 1,2,4-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

ТЦА: Шинийн 1,2,4-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй



Сар шинийн баяр тохиож буй энэ 7 хоногийн 3,4,5 дахь өдөр буюу шинийн 1,2,4 нд бүх нийтийн амралтын өдөр тул тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг ТЦА-наас мэдээллээ. 

Сар шинийн баяртай зэрэгцээд амралтын өдрүүдүргэлжилж буй тул иргэд, жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, амралтын өдрүүдийг согтууруулах ундаагүй, зөв зохистой тэмдэглэхийг ТЦА-наас зөвлөж байна. 


скачать dle 12.0