Зам тээврийн ослын шинжтэй 634 дуудлага бүртгэгджээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 781 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 634 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Хүн гэмтсэн ослыг авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол бүртгэгдэж, 9 хүн гэмтсэний 1 нь хүүхэд байна.
Орон нутагт:
- Онхолдсон 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
- Мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 207 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 133, орон нутагт 74 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе” нэгдсэн арга хэмжээ хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас "DON’T DRINK AND DRIVE” буюу "Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 19.4 хувиар буурсан байна.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ аюулгүй байдлаа хангаж, аль болох тод өнгө, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглах, явган хүний гарц, гармаар гарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сурагчийн амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна.
Хөдөө орон нутаг руу зорихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан явахыг зөвлөж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА