Мал хариулж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Мал хариулж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн бүрх” гэдэг газарт тус сумын харьяат иргэн М явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 21:59 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /40 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:52 цагт тус багийн “Зүүн бүрх” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 1 км/-аас эсэн мэнд олжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
скачать dle 12.0