Шүлхий өвчин гарсан аймгуудаас амьд мал тээвэрлэхийг хоригложээ

Шүлхий өвчин гарсан аймгуудаас амьд мал тээвэрлэхийг хоригложээ


Малын гоц халдварт шүлхий өвчин зарим аймгуудад гарсантай холбоотойгоор амьд малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулжээ.
Мөн махны үйлдвэр, тусгай зөвшөөрөл авсан махны дэлгүүрүүдийг регистрийн дугаараар мах, махан бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийг зөвлөлөө.
Мал эмнэлгийн газраас Орхон аймгийн хэмжээнд малын мялзан, шүлхий өвчний голомт байгаа эсэхэд тандалт шинжилгээ хийхэд  голомт илрээгүй байна. Мөн  Жаргалант, Баян-Өндөр суманд үхэр, адуун сүрэгт сүрьеэ, яам өвчнийг илрүүлэх харшил сорилын тандалт шинжилгээг түүврээр хийхэд илрээгүй ажээ. Гэхдээ цаашид шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн 11 дүгээр сард  иргэд идшээ бэлтгэж нөөцөлдөгтэй холбогдуулан хоёр суманд хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулах үүргийг аймгийн Онцгой комиссоос өгчээ.
скачать dle 12.0