ОНЦ ИХ ХУРАЛ: С.Эрдэнэ гэдийж, О.Цогтгэрэл "бөхийв"
Анх хурлыг хуралдуулахаар зарлаж байхдаа М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг намын даргад өрсөлдүүлж, ялсан нь тамгаа авна гэж мэдэгдэж байсан ч М.Тулгат, С.Эрдэнэ нар хуралд оролцохоос татгалзсан.
Ингээд О.Цогтгэрэл нар хурлаа хийж, 1318 төлөөлөгч оролцов. Намын даргаар О.Цогтгэрэлийг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийг сонгосон билээ.
Онц их хурлаар сонгогдсон О.Цогтгэрэлийг Улсын дээд шүүхэд бүртгүүлж байж албан ёсны дарга болох учиртай. Гэтэл одоогоор АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй байгаа тул С.Эрдэнэ, М.Тулгат, О.Цогтгэрэл нар хоорондоо учраа олохыг Улсын дээд шүүхээс сануулж байгаа аж. АН-ынхан хүчин төгөлдөр Их хурлаа хийж, даргатай болох учиртай байсан ч С.Эрдэнэ гэдийв. Т
Тэрбээр хуралд оролцоогүйгээс гадна "Хөдөө явж байна" гэсэн тайлбарыг бидэнд өглөө. Харин О.Цогтгэрэл нар өнөөдөр (2021.11.08) хэвлэлийн хурал хийж, "Нөгөө талд байгаа АН-ын нөхдүүдээ урин залж байна" хэмээв.
О.Цогтгэрэл нарын зохион байгуулсан их хуралд 21 аймаг, есөн дүүргийн анхан шатны үүргийн дарга нар тамга тэмдэгтэйгээ оролцсон. Тэд Монгол Улсын газрын зураг бүхий цаасан дээр гарын үсгээ зурж, тамгаараа баталгаажуулсан билээ. Энэ цаасыг Улсын Дээд шүүхэд хүргүүлнэ гэдгээ хурлыг зохион байгуулагчид мэдэгдэж байсан юм. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй тамгыг атган суугаа С.Эрдэнэ гэдийж, О.Цогтгэрэл нар "бөхийн" АН-ын андуудаа урин залж байгаагаа мэдэгдэв.