Шатахуун нийлүүлэлт хэвийн байна

Шатахуун нийлүүлэлт хэвийн байна

 

Монгол Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотод 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн байгааг УУХҮЯ-наас мэдээлэв. Тодруулбал, БНХАУ-аас өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 2-нд 200 вагон буюу 10 131 тонн, өнгөрсөн сарын 27-30-нд ОХУ-аас 1 573 тонн шатахуун орж ирсэн. Энэ сард ОХУ-аас 54 880 тонн шатахуун оруулж ирэхээс эхний ээлжийн 33 вагоныг энэ сарын 2-нд орж ирсэн байна. Харин БНХАУ-аас энэ сард 12 700 тонн шатахуун оруулж ирэхээс эхний 50 вагон 4-нд орж ирсэн ба дараагийн 100 вагон буюу 5000 тонныг Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид шилжүүлэн ачиж байна.

Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ 24 цаг бүтэн ээлжээр ажиллаж, хоногт 50 вагон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нийлүүлж байна. Мөн ОХУ-аас энэ сарын 02-нд ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тогн, 3-нд 5 вагон 302 тонн,  4-нд 368 тонн, 10 сарын 5-нд 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүдийг импортлогч компанийн агуулахуудад нийлүүлж эхэлжээ.

БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах ажлыг УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад байгууллагууд зохион байгуулж байгаа аж.

скачать dle 12.0