19.9 мянган тонн малын мах, 172.9 мянган тонн гурилын нөөцтэй байна

19.9 мянган тонн малын мах, 172.9 мянган тонн гурилын нөөцтэй байна
Нийслэл, аймгуудаас өчигдөр авсан судалгаагаар улсын хэмжээнд 19.9 мянган тонн малын мах, 172.9 мянган тонн гурилын нөөцтэй байна. Мөн 1.4 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 14.3 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.7 мянган тонн хуурай сүү, 1.5 сая ширхэг өндөг, 4.2 мянган тонн ургамлын тос, 64.5 мянган тонн төмс, 29.9 мянган тонн хүнсний ногоо, 2.6 мянган тонн элсэн чихэр, 1.1 мянган тонн давсны нөөцтэй байгаа аж.   Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар энэ сард 3.8 мянган тонн цагаан будаа, 6.7 мянган тонн элсэн чихэр, 120 тонн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 3.2 мянган тонн цагаан будаа, 1.1 мянган тонн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.
скачать dle 12.0